Beam consulting
toggle
Үйлдвэрлэл
1.Сүү цагаан идээний үйлдвэр байгуулах загвар төсөл
Ёотонгийн үйлдвэр байгуулах бизнес төсөл 340,929,200 төгрөг, /хуудасны тоо 46/
Ёотонгийн үйлдвэр байгуулах бизнес төсөл 2,175,000,000 төгрөг, /хуудасны тоо 52/
Даршилсан ногоо үйлдвэрлэх жижиг төсөл / хуудасны тоо 27/
Мал нядлах, дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл 37,099,500 төгрөг, / хуудасны тоо 39/
Мах боловсруулах үйлдвэр байгуулах төсөл, 1,177,220,000 төгрөг, /хуудасны тоо 60/
Халал технологид суурилсан мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх, цогцолбор байгуулах төсөл, 5,368,742,000 /хуудас 65/
Малын дайвар түүхий эдийг боловсруулж зах зээлд нэвтрүүлэх бизнес төсөл, 64,941,000 төгрөг , /хуудас 36/
“Мал нядалгааны цэг бүхий мах ангилан ялгах, хадгалах үйлдвэр” байгуулах төсөл, 1,250,462,564 төгрөг, /хуудасны тоо 61/
Мал нядлах, дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл, 72,090,000төгрөг, /хуудасны тоо 40/
Мал нядлах, мах нийлүүлэх, дайвар бүтээгдэхүүн бэлтгэх үйлдвэрийн төсөл, 170,291,500 төгрөг, /хуудасны тоо 53/
Мал нядлах, мах ангилан ялгах, халуун аргаар нөөшлөн боловсруулах үйлдвэр байгуулах төсөл, 2,209,271,300 төгрөг, /хуудас 97/

 Файлын мэдээлэл

Мал нядлах, мах ангилан ялгах, халуун аргаар нөөшлөн боловсруулах үйлдвэр байгуулах төсөл, 2,209,271,300 төгрөг, /хуудас 97/

  1. ТӨСЛИЙН ТОВЧ АГУУЛГА

ТӨСЛИЙН НЭР:

МАЛ НЯДЛАХ, МАХ АНГИЛАН ЯЛГАХ, ХАЛУУН АРГААР НӨӨШЛӨН БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ЭКО ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ ТӨСӨЛ

ТӨСЛИЙН БАЙРШИЛ:

Дундговь аймаг, Сайн цагаан сум

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА:

ТӨСЛИЙН ЗОРИЛГО

Эрүүл ахуйн чанарын шаардлага хангасан зориулалтын орчин нөхцөлд мал нядлан, мах боловсруулж лаборатори, сорил шинжилгээнд хамрагдсан, эрүүл чанартай хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг хэвшмэл болгох зорилготой.  

Зорилгын хүрээнд адуу, үхэр, хонь, ямааны махыг зах зээлд бэлтгэн нийлүүлнэ. 

ТӨСЛИЙН ШААРДАГДАХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭМЖЭЭ, САНХҮҮЖИЛТ:

Төслийн хэрэгжүүлэхэд шаардлагатай анхны хөрөнгө оруулалт    2,209,271,300 төг байна. 

Үүний 30.2% буюу  666,985,300 төгрөг нь өөрийн хөрөнгө оруулалт 69.8% буюу 1,542,286,000 төгрөг нь зээлийн санхүүжилт байхаар тооцоолов. Зээлийн хөрөнгийн санхүүжилтээр төсөлд хамгийн чухал шаардлагатай үйлдвэрийн байр, мал нядалгааны тоног төхөөрөмж, зориулалтын тээвэрлэлтийн хэрэгсэл худалдаж авна. 

ТӨСЛИЙН ҮР ДҮН:

 

  • Эрүүл ахуйн сорил шинжилгээнд хамрагдсан махыг үйлдвэрийн аргаар урьдчилан боловсруулан худалдааны төвүүд, дэлгүүрүүдэд  нийлүүлнэ.
  • Нийт үйлдвэрлэж буй махны 15% -ийг экспортонд гаргана. 
  • Нийт 53 хүнийг тогтвортой ажлын байраар хангана.
  • Орон нутагт томоохон цар хүрээнд үйл ажиллагаа явуулах боломжтой, цаашид өргөжиж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоотой  үйлдвэрлэлийн суурь тавигдана.
  • Улсад төлөх татвар хураамж нэмэгдэнэ. 

ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАНД ОРОХ ХУГАЦАА

Үйлдвэрийн барилга байгууламжийг 2018-10-01 ашиглалтанд оруулсан байна. 

ТӨСЛИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Төслийн эхний жил

2018 оны  жилийн орлого    1,110,566,600 төг

2018 оны  жилийн нийт зардал   799,272,060 төг

2018 оны орлогын     татварын зардал    31,129,454 төг

2018 оны НӨАТ-ын татвар      100,960,600 төг

2018 оны цэвэр ашиг         179,204,486 төг

2018 оны Элэгдлийн зардал / үлдэх хөрөнгө/    5,904,563 төг

2018 оны цэвэр мөнгөн урсгал       185,109,048 төг

Төслийн эхний 6 жил

2019-2023 оны  жилийн орлого    58,495,744,500 төг

2019-2023   оны  жилийн нийт зардал     41,278,696,656 төг

2019-2023   оны орлогын  татварын зардал    1,722,491,502 төг

2019-2023   оны НӨАТ –ын зардал     5,317,794,955 төг

2019-2023   оны Элэгдлийн зардал / үлдэх хөрөнгө/   360,178,313 төг

2019-2023   оны цэвэр ашиг       10,184,628,567  төг

2019-2023   оны цэвэр мөнгөн урсгал       9,002,520,879  төг

2019-2023   Зээл төлөлт: 1,542,286,000 төг

2019-2023   Зээлийн хүү: 136,803,820 төг

ХҮЧИН ЧАДАЛ 

Тоног төхөөрөмжийн үндсэн хүчин чадал: 100 бод, 300 бог 

1. Гэрээт малчдаас мал худалдан авч нядлах

Нийт хүчин чадлын 45% -ийг ашиглаж  өдөрт 40 бог, 150 бод нядлахад 13,32 тонн мах үйлдвэрлэх ба сард 293 тонн мах 2018 оны 12-р сард  293 тонн мах үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх боломжтой. 

2. Малчид ченжүүдийн малыг нядлах

Нийт хүчин чадлынхаа 30%-ийг ашиглаж, өдөрт 20 бод, 120 бог нядлан үйлчлэхээр тооцоонд тусгав. 

 3. Дайвар бүтээгдэхүүний борлуулалт

Гэрээт малчдаас авсан малын өөрийн үйлдвэрлэлээс илүү гарсан дайвар бүтээгдэхүүнийг зах зээлд цэвэрлэн, савлаж борлуулна. 

4. Хөргүүрийн агуулахын хүчин чадал: 2000 тонн  мах хөлдөөнө. 

5. Тээврийн хэрэгсэл:  11 тонны даацтай, хөргүүртэй бүрэн автомат удирдлагын системээр хөргүүрээ удирддаг Hyundai HD170 Refrigerated Van маркийн  2 ширхэг ачааны машин авна.

Хэтийн зорилго

 /2020 он/

Дулааны аргаар боловсруулж лаазалж нөөшилсөн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

Бүгд Найрамдах Чех улсад Дундговийн үхэр хонины мах  шинжилгээнд оруулж консерв хийж туршиж үзсэн. Цаашид 2020 он халуун аргаар боловсуулсан  консерв үйлдвэрлэх зорилготой ажиллана.

Powered by Froala Editor

Үнэ: ₮ 60000

Худалдаж авах