ТӨСЛИЙН ЗОРИЛГО
| Эрүүл ахуйн чанарын шаардлага хангасан зориулалтын орчин нөхцөлд хагас эрчимжсэн семинтал үүлдрийн үхрийг өсгөн үржүүлж лаборатори, сорил шинжилгээнд хамрагдсан, эрүүл чанартай сүү, махыг зах зээлд нийлүүлэхэд төслийн зорилго оршино.
|
ТӨСЛИЙН ШААРДАГДАХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХЭМЖЭЭ:
| Төслийн үйл ажиллагааг эхлэхэд анхны хөрөнгө оруулалтын хэмжээ 429,549,000 төг байна. Өөрийн хөрөнгө оруулалт 149,549,000 төгрөг, зээлийн хөрөнгө оруулалт нь 280,000,000 төгрөг бөгөөд нийт хөрөнгө оруулалтын 65.2%ийг зээлийн хөрөнгийн санхүүжилтээр бүрдүүлэхээр төлөвлөсөн болно. Зээлийн хөрөнгийн санхүүжилтээр бид фермийн байр, тугалтай үнээ худалдаж авах, худаг, гаргуулах, зарим нэмэлт багаж хэрэгсэл, бод мал нядлах тоног төхөөрөмж авахад зориулж зарцуулна. |
ТӨСЛИЙН ҮР ДҮН |
- Энэхүү төслийг хэрэгжүүлснээр 4 хүний тогтмол ажлын байртай хагас эрчимжсэн үхрийн ферм байгуулагдаж мах сүүний гарц өндөртэй семинтал үүлдрийн үхрийг өсгөж үржүүлнэ.
- Улаанбаатар хотын хүнсний зах зээлд өдөр бүр Сүү хувьцаат компаниар дамжуулан сүү нийлүүлэхээс гадна, 2021 оноос хойш үхрийн махны нийлүүлэлт хийх боломжтой болно.
- Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цагаан идээний цех байгуулна.
- Орон нутагтаа томоохон цар хүрээнд үйл ажиллагаа явуулах боломжтой ба цаашид өргөжиж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоотой үйлдвэрлэлийн эхлэл суурь тавигдана.
- Улсад төлөх татвар хураамж нэмэгдэж, дотоодын үйлдвэрлэлийн гарцыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн төр засгийн бодлогод хувь нэмрээ оруулна.
Орон нутгийг хөгжүүлэх санд хандив тусламж үзүүлж, байгаль орчныг нөхөн сэргээх, ойжуулах, цөлжилттэй тэмцэх, ажилгүй иргэдийг сургалтанд хамруулах зэрэгт мөнгөн болон үйл ажиллагааны дэмжлэг үзүүлж төр, засаг захиргаатай байнгын хамтын ажиллагаатай байна. |
ТӨСЛИЙН ТООН ҮЗҮҮЛЭЛТ
| Төсөл хэрэгжих хугацаа : | 5 жил | Төслийн нийт хөрөнгө оруулалт: | 429,549,000 | Өөрийн хөрөнгө оруулалт : | 149,549,000 | Зээлийн хөрөнгө оруулалт : | 280,000,000 | Төслийн үзүүлэлт | Дүн | Нийт орлого | 3,997,255,000 | Нийт зардлын дүн | 928,246,463 | Татварын өмнөх ашиг (алдагдал) | 3,069,008,537 | Орлогын татварын зардал | 306,900,854 | Цэвэр ашиг (алдагдал) | 2,762,107,684 | Хуримтлагдсан ашиг (алдагдал) | 2,482,107,684 | Зээлийн эргэн төлөлт | 280,000,000 | Зээлийн хүү | 24,891,045 | Төслийн ашиг | 2,457,216,639 |
|